Polypipe нь сангийн хоолой ба эрчим хүчний хэмнэлттэй агааржуулалтын системийн Европ дахь хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд, усны менежментийн шийдлийг гаргаж хурдацтай хөгжиж буй бидний орчинд хариу үйлдэл үзүүлж байгаа юм.

Polypipe нь Европт нийтийн орон сууцнаас бусад оршин суугч, худалдаа, аж ахуй, дэд бүтцийн зах зээл ба гадаадын бусад сонгогдсон зах зээлд үнэтэй байр суурь эзэлж байна. Орчин үеийн байнгын шинэчлэлт, судалгаа шинжилгээг хөгжүүлэх замаар Polypipe нь хот суурин газрын орчин ба байгалийн нөөцөд үзүүлэх дарамтыг шийдвэрлэхэд туслах ховор шийдлүүдийг санал болгож байна.

Зам & Хурдны зам

Сайн чанарын Polypipe-н бүтээгдэхүүнийг хурдан шуурхай суурьлуулах нь өнөөгийн асфальтан зам ба хурдны замын төслүүдийн амжилтанд хүрэх гол түлхүүр юм.  Polypipe нь гадаргын ус зайлуулах суваг, дамжуулах хоолой, ус хангамжын шугам сүлжээ, бохирын суваг шуудуу, кабелийн хамгаалалтын систем зэргийг бүтээхэд шаардлагатай бүх зүйлийг тоо хэмжээнд хязгаарагдахгүйгээр цаг хугацаанд нь хүргэх нөөц бололцоотой бөгөөд логистикийн найдвартай үйлчилгээг санал болгож байна.

Төмөр Зам

Суурьлуулалтын хурд нь төмөр замын төслүүдэд амин чухал орц болохын хувьд бидний өргөн хүрээний үйлдвэрлэлийн хүчин чадал  багтаамж, бүх төрлийг хамарсан бүтээгдэхүүний цар хүрээ, хангамжийн өргөн боломж зэрэг нь бүх зүйлс хурданаар цаг хугацаандаа хүргэгдэх нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс ч бид Европын төмөр зам үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгч юм.

Ус

Polypipe-н орчин үеийн усны менежментийн системүүдийг нарийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн боловсронгуй болгож инженерчилсэн бөгөөд өргөн цар хүрээтэй том хэмжээний капитал ажлын схемд хамгийн тохиромжтой сонголт болдог.  Мөн эдгээр нь гадаргын ус, бохирын шугам болон бохир ус зайлуулах нэгдсэн системт хэрэглээнд бүрэн тохирсон бөгөөд Их Британи ба Европын холбооны улсуудын усны компаниудаас хүлээн зөвшөөрөгдсөн.

Орон Сууц

Polypipe -аас бид нийтийн болон хувийн сектор дахь дан хувийн сууцаас томоохон эдлэнгүүд хүртэлх орон  сууцны төслүүдийн бүхий л төрөлд тохиромжтой бохир, гадаргын усны болон хосолмол бохир зайлуулах бүтцийн термо пластик хоолойн системүүдийн өргөн хүрээтэй төрлүүдийг барилгачид, бүтээн байгуулагчдад санал болгож байна.

Эрчим хүч

  • Кабелийг хамгаалах бүрэн шийдэл.
  • Бид Ridgiduct, Ridgicoil ба Polyduct төрлийн хоолойнуудаар эрчим хүчний хэрэглээнд зориулан кабель хамгаалах шийдлүүдийг санал болгодог.

Арилжааны болон Иргэний барилга

Манай бүх бүтээгдэхүүнүүд арилжааны болон иргэний барилгын төслүүдэд тохиромжтой бөгөөд гадаргын ус зайлуулах суваг, байнгын ус зайлуулах систем (SuDS) болон кабелийн хамгаалалтын системийн хамгийн үр ашигтай шийдлийг хэрэгжүүлдэг.

Уул уурхай, Барилга, далайн боомт

Асах их ачаалал болон өндөр зардал бүхий онцлогтой салбарууд тул онгоцны буудал, уул уурхай, далайн боомт зэрэгт тусгайлсан усны менежментийг шаардаж байдаг. Бид найдвартай гүйцэтгэлийг хангах, шилжүүлэлтийн болон түлшний зардлыг хэмнэх бүтээгдэхүүнийг санал болгоно.

Газар тариалан

Усыг үр дүнтэйгээр зайлуулах нь гадаргын усны менежментийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ихэнхдээ байгалийн ус зайлуулалт нь шаардлага хангадаггүй тус инженерийн систем шаардлагатай байдаг. Илүүдэл ус нь газар өмчлөгчид, хэрэглэгчдэд ялангуяа хөдөө аж ахуйн салбарт олон асуудлыг үүсгэж  байдаг.