I am text block. 

Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрс нь дээд ургамалын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана.

Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана.

Монголд нүүрсний 37.1 тэрбум тонн нөөц байна гэж үнэлсэн байдаг. Монгол оронд 15 сав газарт 300 гаруй орд бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байна. Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд огцом өсч улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлэх болсон.

Хамгийн том орд нь Таван толгой. Тус ордын нөөцийг жорк стандартаар тооцоход долоон тэрбум гаруй тонн болсон. Үүний гурван тэрбум орчим нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний сайн чанарын нүүрс юм. Тус ордод улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон.

Үүнээс гадна Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор гээд томоохон орд байдаг. Нарийн сухайтын орд 100 метрийн гүнд 125 сая тонн нүүрсний нөөцтэй. Хөшөөтийн орд 360-460 орчим сая тонн нүүрстэй.

Монгол улс  олборлосон нүүрсээ зөвхөн БНХАУ- д  экспортод  гаргаж байгаа бөгөөд  2017 онд 33 сая тн гаргасан нь тус улсын хэрэгцээний 0.5 % -г л эзэлж байгаа  нь дэндүү чамламаар бага үзүүлэлт юм .  Иймд экспортын хэмжээг нэмэгдүүлэх  шаардлага байна.

Энэ чиглэлээр манай компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

01

Гэтэл БНХАУ-н нүүрсний импортын хэмжээ  сүүлийн  10 жилд 87% , сүүлийн 5 жилд 30% -р  өссөн байна.

02
03

Түүнээс гадна Япон ,Солонгос болон зүүн өмнөд  азын орнуудад нүүрс  экспортлох  боломжийг судлан ажиллаж байна.